Tuesday, December 9, 2008

Иллиной мужийн амбан захирагч баривчлагдлаа.


Шөнөжин бороо орж, нойр сэрвэлзсээр 7 өнгөрөөгөөд бослоо. Битүү цагаан цасаар дарчихсан мөртлөө л усан бороогоор шиврэх юм даа. Байгаль дэлхий гэж... Сурсан зангаараа кофе ууж, зурагтын мэдээ үзэв. Иллиной мужийн амбан захирагч Rod Blagojevich-ийг өнөө өглөө 6.30 цагт холбооны мөрдөн байцаах газрынхан баривчилжээ. 

Энэ талаар 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийгдэх бөгөөд үдээс хойш 01:30 цагт түүнийг холбооны шүүхээр оруулж, тулгаж байгаа хэргүүдийг хэлэлцэх юм байна. Баривчлагдсан шалтгаан нь хээл хахуулийн сэдэлтэй холбоотой. Обама ерөнхийлөгч болсноор түүний орхисон Сенатын суудалд мужийн захирагч хүн томилох учиртай байж. Гэтэл энэ нөхөр өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд энэ албыг хөрөнгө мөнгөөр цохиж авах чадвартай хүмүүсийн дунд бараг л аукцион зохион байгуулсан юм байх. Тэр ч байтугай өөрийгөө томилох талаар ярьж байсан бололтой. Энэ бүхнийг холбооны мөрдөн байцаах газрынхан утасных нь яриаг чагнах, ойрын тойрон хүрээлэгчдээс нь мэдээлэл авах зэргээр баримтжуулан, өнөө өглөө гэрээс нь баривчилжээ. 

Эднийхэн мөн ч шуурхай хөдлөх юм даа. Иймэрхүү улс төр, албан тушаалтай холбоотой хэрэг гарахад хэнд ч өршөөлгүйгээр ханддаг ийм ил тод ардчилал л Монголд минь хэрэгтэй байна. Хээл хахуульд идэгдсэн бохир төртэй улс орон хэзээ ч хөгждөггүй. Тийм ч учраас зах зээлд шилжээд бараг 20-иод жил болж байхад хүн амынх нь дийлэнх нь ядуу амьдарсаар л. Монгол маань хөгжөөсэй хэмээн залбирнам.  



4 comments:

7нбурхан said...

bi bas ene tuhai bichih gej bsan yum, he he. chamtai sanal neg bna, manaid heel hahuuli, corruption-g shuurhai ilruuldeg, orshoolgui taslan zogsooj, ard irgediin mongiig idej bgaa alban tushaaltnuudiig zohih yosoor ni shiitgedeg huchirheg apparat bsan bol uls oron maani hurdan hogjih bsan gedegt itgeltei bna.

Lighthouse said...

keleed yuxev.... (urtaar sanaa aldav)

3apaa said...

Манайхан их сонин аймхай ч юм уу гэмээр. Аймхай юм уу гэхээр их зэрлэг сагсуу талдаа омогтой зоригтой. Нэг авилгач нөхрийг олны өмнө хөнөөгөөд өгвөл нийгэм айх нь гарцаагүй. Гэхдээ л манайхан тэгэж чадахгүй. Заавал тэгэж агресивддаггүй юмаа гэхэд эхнээс нь авхуулаад шорон гянданд хийх хэрэгтэй ч юм шиг. Мексикт ерөнхийлэгчээ барьж аваад шатаачихсан байхаа?

Lighthouse said...

Гол нь манайд улс төрийнхний дунд бие биенийгээ өөгшүүлж хамгаалах, хамтран иддэг хээл хахуулийн том сүлжээ ажиллаад байгаад л учир байгаа юм. Тэхээр чинь хэн нэгнийг шүүж, шоронд хийхийн тулд заавал өөр нэг том даргын зөвшөөрөл хэрэгтэй болчихоод байдаг юм шиг санагдаад байдийшд, хэн мэдэхэв. Манайд одоо баяжих нь аймаар байжаад, ядуурах нь аймаар ядуу болж байгаа сурагтай. Тэрнээс бол нийгэм тэр чигтээ их бухимдалтай, бухидлаа гээд юу хийж чадахгүй байна ш дээ.