Sunday, July 27, 2008

Washington, New York, Niagara Waterfall

Өнгөрсөн зургаан хоногийн хугацаанд би бээр Вашингтон, Нью Иорк, Ниагара хүрхрээ гэсэн чиглэлээр аялж яваад ирлээ. Нийт 2000 майл буюу 3200 км газрыг машинаар туулсан нь наддаа л рекорд эвдсэн хэрэг болов. Вашингтон хүртэл 680 майл газрыг туулахад нийт 12 цаг орсон. Зам зуур 3 удаа Rest Area-d хэдэн минут тухлан цайлж, морь харсныг эс тооцвол амралтгүй явсан гэж болно. Вашингтоноос Нью Иорк ороход 3 цаг, Нью Иоркоос Ниагара хүрхрээ ороход 7 цаг орсон санаж байна. Ингээд аялсан газруудынхаа тухай товч өгүүлье.

Вашингтон:
Энэ хотоос таалагдсан зүйл гэвэл байшин барилгууд нь их эмх замбраатай, олон сайхан музейтэй, тэд нар нь үнэгүй. Чикаго шиг тэнгэр багандсан бетонон барилгууд, айхтар сүртэй traffic харагдсангүй. Арай нам тайван газар гэмээр. Хотын төвд нь зөвхөн юм үзэж, нүдээ хужирлахаар ирсэн гадаад дотоодын жуулчид л их харагдана. Бидний хувьд 39$-оор хотын tour аваад явсан болохоор богино хугацаанд нилээд олон юм үзэж чадсан.

Capitol Building.

Capitol building дотор орой хэсэг нь ингэж харагддаг. Capitol дотор тал.


Нью Иорк:
Америкийн хамгийн том хот. Анх 1625 онд германчууд усан онгоцны порт байгуулан хотын суурийг тавьж байсан юм гэнэлээ. Бид очсон оройдоо Манхэйтэнээр машинтайгаа явж үзсэн. Аймшгийн трэффиктэй, түм түжигнэж бум бужигнасан хот юм билээ. Их бүгчим халуун, дээр нь тэнгэр баганадсан хуучны барилгууд нь нэг л тийм бараандуу. Аймаар дуу чимээтэй, хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй. Метронууд нь жаахан бохирдуу, эйр кондишн байхгүй.
Энд зорьж очиж үзсэн зүйлүүд гэвэл Эрх чөлөөний хөшөө, Дэлхийн худалдааны байрын буурь, за тэгээд хятад таун (дэлхий дээр хамгийн их хятад цагаачид цугларсан газар), Wallstreet байсан. Энэ бүгдийг tour худалдаж авсан тулдаа богино хугацаанд бүгдгийг үзэж амжсан.

Эрх чөлөөний хөшөө. Францчуудын бэлэг юм гэнэ лээ.


Америкт хамгийн гоё шинэ жил Time Square-т болдог.

Ниагара хүрхрээ:
Америкт энэ хүрхрээг үзээгүй бол бүрэн төгс аялалаар явсан гэж хэлэхэд бэрхтэй. Өмнө нь зураг, тв-ээр хараад дуу алдаж байсан бол энэ удаа яг өмнө нь очоод үнэхээр биширлээ. Үнэхээр сүрлэг байгалийн бүтээл юмаа. Олон мянган жуулчид жил бүр зөвхөн энэ хүрхрээг үзэхээр ирдэг нь аргагүй л үнэн аж. Ниагара хүрхрээний наад тал нь америк, цаад тал нь канадын тал. Канадын тал америкаас илүү олон байшин барилга, зугаа цэнгээний газар, буудлуудыг барьсан, шөнө олон өнгийн гэрэл цацруулсан харагдана лээ. Шөнө 10 цагт хүрхрээн дээр салют буудна. Бид Quality Inn-d $129.99-ээр нэг л шөнө хоноглосон. Үнэтэй байгаа биз дээ? Амралтын өдөр таарчихсиймөө.



1 comment:

7нбурхан said...

Niagara falls surtei haragddag shu. NYC-d ochihod ue ue tseej duuren amisgaa avch bolohgui dotor davchidmaar sanagdaj bsan (ondor baishinguud, zondoo olon hun, nariin gudamjnuudaas bolson bh), he he. harin DC ochij uzeegui l bna.