Tuesday, July 1, 2008

Монголд гарсан үймээний тухай бодол

7 сарын 1-нд сонгуулийн үр дүнд сэтгэл ханаагүй хэдэн нэр дэвшигчдийн санаачилсан хөдөлгөөн сүүлдээ эмх замбраагүй байдал, хүчирхийлэлд шилжин байр байшин, үнэ цэнэтэй урлагийн бүтээл, уран зургууд, мөн гэмгүй иргэдийн машин тэргүүдийг галдан шатаасан тун болчимгүй гэмээр үйл явдал болж өнгөрлөө. Миний хувьд тэгэх шаардлага байсан юм уу даа хэмээн дотроо шаналж сууна. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Тэхдээ хүчээр илэрхийлэх нь тийм ч оновчтой арга биш юм аа. Миний монголчууд угаасаа 90 оны хувьсгалаас эхлээд улс төрийн маргаан тэмцлүүдийг тайван замаар л шийдсээр ирсэн шүү дээ. Иймэрхүү хүчирхийллээр асуудалд хандах нь хэнд нь ч ашиггүй. Ялангуяа, ардчилалынхан гэгддэг АН, иргэний хөдөлгөөнийхөнд ч сайн нөлөө үзүүлэхгүй. Монголд минь эрүүлээр сэтгэдэг мянга мянган оюунлаг хүмүүс бий. Тэдний ихэнх нь энэ үйл явдлыг жигшэн зэвүүцнэ гэдэгт би итгэлтэй байна.

Монголын төр яагаад төмөр нүүрээ харуулж чадсангүй вэ? Хэтэрхий оройтож хөдөлсөн юм биш үү? Хүчний байгууллагууд бүүр эхнээсээ мэргэжлийн түвшинд ажиллан хүчирхийллийг зогсоочихсон бол олон хүний амь эрсдэж, үнэ цэнэтэй урлагийн бүтээлүүд сүйдэж, байшин барилгууд шатах байсан уу? Бодох л асуудал...

Улс төрийн энэ хэдэн намууд, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хэдэн нөхдөөс болж ард түмэн минь хагаралдан тэмцэлдэж, нэгнийхээ аминд хүрч, нийгмийн баялагаа галд үйсэн нь үнэхээр харамсалтай. Элбэгдорж ТВ-ээр үг хэлж байгааг харлаа. АН энэ үйл ажиллагаанд огтхон ч буруугүй ухааны юм яринлээ. Үгүй л баймаар. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үг бий. Тэд л сонгууль булхайтай боллоо хэмээн ард түмнийг турхираагүй бол ийм юм гарахгүй байх байсан. Сонгууль үнэхээр булхайтай байсан бол бодит баримт гаргаж ирээд, хуулийн дагуу бүх асуудлыг шалгуулж, шийдвэрлэж болох л байсан. Яагаад тэгсэнгүй вэ. Үнэхээр ийм хүчирхийллийг хүсээгүй байсан бол, жагсагчдийн өмнө Элбэгээ, Батзандан, Магнай мэтийн нөхдүүд гарч ирээд, нам тайван байхыг уриалж, хяналтыг гартаа авч болох л байсан шүү дээ. Тэд тэгээгүй. Харин эхлүүлчихээд хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон.

ЭНЭ БҮХЭН ЭНДЭЭС ЭХЭЛСЭН:


Ямар ч байсан, би Монгол иргэнийхээ хувьд тун их харамсаж байна. I am very, very sad.

1 comment:

MW said...

Ардчиллын нэр зүүсэн хэрнээ үнэн хэрэгтээ ардчилагч биш хүмүүсийн хийж буй ажил. Харамсаж байна, энэ үйл явдалд.