Вашингтон:
Энэ хотоос таалагдсан зүйл гэвэл байшин барилгууд нь их эмх замбраатай, олон сайхан музейтэй, тэд нар нь үнэгүй. Чикаго шиг тэнгэр багандсан бетонон барилгууд, айхтар сүртэй traffic харагдсангүй. Арай нам тайван газар гэмээр. Хотын төвд нь зөвхөн юм үзэж, нүдээ хужирлахаар ирсэн гадаад дотоодын жуулчид л их харагдана. Бидний хувьд 39$-оор хотын tour аваад явсан болохоор богино хугацаанд нилээд олон юм үзэж чадсан.
Capitol Building.
Capitol building дотор орой хэсэг нь ингэж харагддаг.
Нью Иорк:
Америкийн хамгийн том хот. Анх 1625 онд германчууд усан онгоцны порт байгуулан хотын суурийг тавьж байсан юм гэнэлээ. Бид очсон оройдоо Манхэйтэнээр машинтайгаа явж үзсэн. Аймшгийн трэффиктэй, түм түжигнэж бум бужигнасан хот юм билээ. Их бүгчим халуун, дээр нь тэнгэр баганадсан хуучны барилгууд нь нэг л тийм бараандуу. Аймаар дуу чимээтэй, хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй. Метронууд нь жаахан бохирдуу, эйр кондишн байхгүй.
Энд зорьж очиж үзсэн зүйлүүд гэвэл Эрх чөлөөний хөшөө, Дэлхийн худалдааны байрын буурь, за тэгээд хятад таун (дэлхий дээр хамгийн их хятад цагаачид цугларсан газар), Wallstreet байсан. Энэ бүгдийг tour худалдаж авсан тулдаа богино хугацаанд бүгдгийг үзэж амжсан.
Эрх чөлөөний хөшөө. Францчуудын бэлэг юм гэнэ лээ.
Америкт хамгийн гоё шинэ жил Time Square-т болдог.
Ниагара хүрхрээ:
Америкт энэ хүрхрээг үзээгүй бол бүрэн төгс аялалаар явсан гэж хэлэхэд бэрхтэй. Өмнө нь зураг, тв-ээр хараад дуу алдаж байсан бол энэ удаа яг өмнө нь очоод үнэхээр биширлээ. Үнэхээр сүрлэг байгалийн бүтээл юмаа. Олон мянган жуулчид жил бүр зөвхөн энэ хүрхрээг үзэхээр ирдэг нь аргагүй л үнэн аж. Ниагара хүрхрээний наад тал нь америк, цаад тал нь канадын тал. Канадын тал америкаас илүү олон байшин барилга, зугаа цэнгээний газар, буудлуудыг барьсан, шөнө олон өнгийн гэрэл цацруулсан харагдана лээ. Шөнө 10 цагт хүрхрээн дээр салют буудна. Бид Quality Inn-d $129.99-ээр нэг л шөнө хоноглосон. Үнэтэй байгаа биз дээ? Амралтын өдөр таарчихсиймөө.
