Tuesday, June 10, 2008

New IPhone on July 11th, 2008


Аpple компаны босс Стив Жоб саяхан IPhone-ийн 2 дахь хувилбарыг ирэх 7 сарын 11-нд худалдаанд гаргахаа зарлалаа (яг наадмаар). Өмнөх IPhone-оос хэд хэдэн давуу талтай энэ төхөөрөмжийн тухай хэдэн зүйлийг бичихгүй бол болохгүйнээ. Яагаад төхөөрөмж гэж нэрлэсэн гэхээр энэ бол зөвхөн гар утас биш юмаа. Та IPhone дээр youtube-ээс кино бусад видео бичлэг үзэх, 8 гб, 16гб санах ойдоо хүссэн дуунуудаа суулгаад сонсох (дууны гаралт маш сайн), pdf форматтай ebook унших, за тэгээд мэссэнжерээр чатлах, email-ээ унших, вэб хуудсыг яг л комьпютер дээр хардаг форматаар үзэх боломжтой. Бусад гар утасан дээр эдгээрийн заримыг хийж болно л доо. Гэхдээ л "IPhone is just cool!". Toughscreen-тэй учраас ямар ч товчлуурууд дээр ажиллахгүйгээр, хурууны хөдөлгөөний аясаар таны коммандуудыг биелүүлэх чадвартай.
Өмнөх IPhone $399, $499-ээр зарагдаж байсан бол одоогийн 7 сард гарах шинэ хувилбар нь ердөө л $199 үнэтэй зарагдах юм байна.

Шинэ IPhone-д дараах боломжууд шинээр нэмэгдэж байна:
1. GPS (satellite navigation),
2. Интернэт хурд нь өмнөхөөс 3.6 дахин илүү (new 3G network)
3. Бусад хөгжүүлэгчдийн програмыг суулгах боломжтой. (new Apple store for application). Янз бүрийн тоглоом, ойр зуурын хэрэгцээний программууд суулгаж болно.

Өмнө нь зөвхөн Аpple-аас гаргасан програмуудыг хэрэглэдэг байсан бол 7 сард хувиараа хөгжүүлэгчдийн хийсэн программыг зарах Apple Store нээлтээ хийх юм байна. Гарын алганд багтах энэхүү авсаархан мини компьютертоо та энэ дэлгүүрт байгаа хүссэн програмыг суулгах бололцоотой болно гэсэн үг.

Та энэ төхөөрөмжийг худалдан авахын тулд AT&Т-д (cingular) 2 жилийн гэрээ хийж үйлчилгээний эрхээ нээлгэнэ.

5 reasons to love IPhone.

3 comments:

Anonymous said...

niiiiiiiiice.
Yostoi goyo medeelel oruuljee.
Like yr blog.
Goodluck with everything.

Anonymous said...

I`m sure i`ll get one.
tnks again.

Anonymous said...

Харин тэх, үнийн хувьд маш бололцоотой болсон учраас IPhone хэрэглэгчдийн тоо улам олшрох байх. Коммент бичсэнд thanks shvv.