Америкт бензиний дундаж үнэ $4 хүрлээ. Дундаж үнэ гэдэг нь америк даяар тийм ханштай байна гэсэн үг биш л дээ. Зарим газар арай хямд 3.80-тай байхад зарим газар 4.20-той байх жишээтэй. Дундажийг гаргахын тулд газар бүрийн бензиний ханшийг цуглуулж нэмээд дундажийг нь гаргаж ирсэн тоо гэж ойлгож болно. Ийнхүү бензиний үнэ өсөх болсон ганц шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх 1 баррел нефтийн үнэ $130 хүрсэнтэй холбоотой. Тэгвэл яагаад нефтийн үнэ ингээд өсчихөв өө? Энэ бол "эрэлт нийлүүлэлт" хуулийн дагуу л зохицуулагдаж байгаа асуудал. Дэлхийн нефт олборлогчдийг нэгтгэсэн ОПЕК гэж нэг байгууллага бий. Энэ байгууллага хичнээн хэмжээний нефт дэлхийн зах зээл дээр гаргахыг шийднэ. Энэ байгууллага олборлож байгаа нефтийнхээ хэмжээг нэмэгдүүлэхгүй бариад, тэгээд хүмүүсийн эрэлт ихэсээд ирэхээр нөгөө нефтийн чинь үнэ дагаад өсчихөж байгаа юм.Өмнө нь намайг АНУ-д ирж байхад 40 орчим доллараар бензинээ дүүргэчихдэг байсан бол одоо 60-аас нааш дүүрэхгүй больчихлоо. Монголчуудыг анх 10 жилийн өмнө ирж байхад Америкт 1 галлон бензиний үнэ 80, 90 цент байсан гэж байгаа. Энэ жилдээ бензинийн үнэ буулгүй байсаар $5 хүрэх сурагтай.
За тэгэхээр, хэрэглэгч бид нар энэ асуудалд яаж хандах вэ? Улс орны хэмжээнд эрэлтийг багасгаж байж л үнийг буулгаж чадна. Үүний тулд бензин биш, харин этанол, устөрөгч өөр юу байдийн, бусад төрлийн түлшээр ажилладаг машиныг нийтийн хэрэгцээнд олноор нь үйлдвэрлэх хэрэгтэй болж байгаа юм. Нийтээрээ тийм унаа хэрэглэнэ гэвэл ч мөн хол байнаа, тээ?
Тэр болтол хэдүүлээ бензин хэмнэх арга чарга юу байна вэ, хэлэлцэе. Би өөрийн мэддэг хэдийгээ бичье, өөр арга мэддэгүүд нь коммент дотор бичиж бусдадаа дуулгана биз.
1. Аль болох жижиг оврын машин сонгох хэрэгтэй. Жижиг дотроо моторын хэмжээ багыг нь (V-?). Одоо том машинаар гангардаг цаг өнгөрсөн.
2. Агаар шүүгчээ цагт нь сольж байх хэрэгтэй.
3. Шаардлагагүй үед эйр кондишнийг ажиллуулахгүй байсан нь дээр.
4. Хий муутай дугуйтай бол бензин их иднэ. Тэхээр хийг нь шалгачихаж бай.
5. Шаардлагаггүй үед цонхнуудаа нээхгүй байвал зүгээр. Учир нь агаарын эсэргүүцэл моторт илүү ачаалал өгнө.
6. Заавал үнэтэй бензин хийх хэрэггүй. Regular/unleaded бол бараг бүх машинд таардаг. Харин luxury ангиллын хэдэн машинд л тэр үнэтэй түлшийг хийхийг шаарддаг юм билээ.
7. Гэрээсээ ойрхон газар машинаар яваад байх шаардлагагүй шд, тээ. Дугуйгаар явчихаад ирэхэд таны эрүүл мэндэд бас тустай.
8. Ер нь машиныхаа хэрэглээг багасгаад нийтийн тээврээр явж байвал болохгүй ч юм байхгүй шд. Машин барихаа болилоо гээд ядуу болчихийн биш.
Нээрээ иймэрхүү арга ядсан арга хэмжээнүүдийг авахгүй бол бензин шатаах биш, өөрсдөө үнэнд нь шатаад дууслаашд.
Чикаго хавьцаа бензин үнэ $4.05 - $4.59 хооронд байна. Чикагогийн хаа хаана бензин ямар үнэтэй байгааг харахыг хүсвэл http://www.chicagogasprices.com/ сайт руу ороорой.
No comments:
Post a Comment