Энэ үгийг бид нар олонтоо сонсож байсан. Английн авьяастны тэмцээнд оролцохоор гар утасны худалдаачин Паул Поттсыг тайзан дээр гарч ирэхэд би лав энэ яаж дуурийн дуу дуулдийн гэж голж байлаа. Харин дуулаад эхлэхэд нь би өөрөөсөө тун их ичлээ. Хүнийг гаднаас нь битгий дүгнэж бай гэж юутай үнэн үг вэ.
Паул эхний шатанд:
Паул финалын шатанд:
Паул төгсгөлийн шалгаруулалтанд:
Дуучин Паул:
Wednesday, June 18, 2008
Duffy
UK chart-д сүүлийн үед тогтмол дээгүүр байранд явж байгаа дуучин Duffy-ийн "Serious" дууны клипийг сонирхуулъя. Бас л эвгүй дуулдаг юм билээ.
Дуучны вэб сайт руу http://www.iamduffy.com/index2.html ороорой.
I’m a trophy on your arm,
You wear me like a charm,
Yes you do.
An accessory that suits,
Your new suede boots,
ohhh
I get a feeling deep down, inside,
Something just aint right.
I get a feeling that tells me I know,
Baby you never show…
How you really feel for me
Tell me, can we ever be,
Serious? Serious in love?
A joke on my expense,
In front of all your friends,
All the time.
A game you like to play,
Leaves me solo,
every day.
I get a feeling deep down inside,
Something just aint right.
I get a feeling that tells me I know,
Baby you never show…
How you really feel for me
Tell me can we ever be,
Serious? Serious in love?
Serious? Serious in Love?
I get a feeling deep down inside ,
That something just ain’t right.
I get a feeling that tells me I know,
Baby you never show…
How you really feel for me,
Tell me, can we ever be, tell me,
Serious? Serious in love?
Serious,
So Serious
Serious
So Serious
Break it down
Serious
Break it down
Serious
Baby
Serious (into fade)
Дуучны вэб сайт руу http://www.iamduffy.com/index2.html ороорой.
I’m a trophy on your arm,
You wear me like a charm,
Yes you do.
An accessory that suits,
Your new suede boots,
ohhh
I get a feeling deep down, inside,
Something just aint right.
I get a feeling that tells me I know,
Baby you never show…
How you really feel for me
Tell me, can we ever be,
Serious? Serious in love?
A joke on my expense,
In front of all your friends,
All the time.
A game you like to play,
Leaves me solo,
every day.
I get a feeling deep down inside,
Something just aint right.
I get a feeling that tells me I know,
Baby you never show…
How you really feel for me
Tell me can we ever be,
Serious? Serious in love?
Serious? Serious in Love?
I get a feeling deep down inside ,
That something just ain’t right.
I get a feeling that tells me I know,
Baby you never show…
How you really feel for me,
Tell me, can we ever be, tell me,
Serious? Serious in love?
Serious,
So Serious
Serious
So Serious
Break it down
Serious
Break it down
Serious
Baby
Serious (into fade)
Wednesday, June 11, 2008
Машин барихаа больдиймуу...
Америкт бензиний дундаж үнэ $4 хүрлээ. Дундаж үнэ гэдэг нь америк даяар тийм ханштай байна гэсэн үг биш л дээ. Зарим газар арай хямд 3.80-тай байхад зарим газар 4.20-той байх жишээтэй. Дундажийг гаргахын тулд газар бүрийн бензиний ханшийг цуглуулж нэмээд дундажийг нь гаргаж ирсэн тоо гэж ойлгож болно. Ийнхүү бензиний үнэ өсөх болсон ганц шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх 1 баррел нефтийн үнэ $130 хүрсэнтэй холбоотой. Тэгвэл яагаад нефтийн үнэ ингээд өсчихөв өө? Энэ бол "эрэлт нийлүүлэлт" хуулийн дагуу л зохицуулагдаж байгаа асуудал. Дэлхийн нефт олборлогчдийг нэгтгэсэн ОПЕК гэж нэг байгууллага бий. Энэ байгууллага хичнээн хэмжээний нефт дэлхийн зах зээл дээр гаргахыг шийднэ. Энэ байгууллага олборлож байгаа нефтийнхээ хэмжээг нэмэгдүүлэхгүй бариад, тэгээд хүмүүсийн эрэлт ихэсээд ирэхээр нөгөө нефтийн чинь үнэ дагаад өсчихөж байгаа юм.Өмнө нь намайг АНУ-д ирж байхад 40 орчим доллараар бензинээ дүүргэчихдэг байсан бол одоо 60-аас нааш дүүрэхгүй больчихлоо. Монголчуудыг анх 10 жилийн өмнө ирж байхад Америкт 1 галлон бензиний үнэ 80, 90 цент байсан гэж байгаа. Энэ жилдээ бензинийн үнэ буулгүй байсаар $5 хүрэх сурагтай.
За тэгэхээр, хэрэглэгч бид нар энэ асуудалд яаж хандах вэ? Улс орны хэмжээнд эрэлтийг багасгаж байж л үнийг буулгаж чадна. Үүний тулд бензин биш, харин этанол, устөрөгч өөр юу байдийн, бусад төрлийн түлшээр ажилладаг машиныг нийтийн хэрэгцээнд олноор нь үйлдвэрлэх хэрэгтэй болж байгаа юм. Нийтээрээ тийм унаа хэрэглэнэ гэвэл ч мөн хол байнаа, тээ?
Тэр болтол хэдүүлээ бензин хэмнэх арга чарга юу байна вэ, хэлэлцэе. Би өөрийн мэддэг хэдийгээ бичье, өөр арга мэддэгүүд нь коммент дотор бичиж бусдадаа дуулгана биз.
1. Аль болох жижиг оврын машин сонгох хэрэгтэй. Жижиг дотроо моторын хэмжээ багыг нь (V-?). Одоо том машинаар гангардаг цаг өнгөрсөн.
2. Агаар шүүгчээ цагт нь сольж байх хэрэгтэй.
3. Шаардлагагүй үед эйр кондишнийг ажиллуулахгүй байсан нь дээр.
4. Хий муутай дугуйтай бол бензин их иднэ. Тэхээр хийг нь шалгачихаж бай.
5. Шаардлагаггүй үед цонхнуудаа нээхгүй байвал зүгээр. Учир нь агаарын эсэргүүцэл моторт илүү ачаалал өгнө.
6. Заавал үнэтэй бензин хийх хэрэггүй. Regular/unleaded бол бараг бүх машинд таардаг. Харин luxury ангиллын хэдэн машинд л тэр үнэтэй түлшийг хийхийг шаарддаг юм билээ.
7. Гэрээсээ ойрхон газар машинаар яваад байх шаардлагагүй шд, тээ. Дугуйгаар явчихаад ирэхэд таны эрүүл мэндэд бас тустай.
8. Ер нь машиныхаа хэрэглээг багасгаад нийтийн тээврээр явж байвал болохгүй ч юм байхгүй шд. Машин барихаа болилоо гээд ядуу болчихийн биш.
Нээрээ иймэрхүү арга ядсан арга хэмжээнүүдийг авахгүй бол бензин шатаах биш, өөрсдөө үнэнд нь шатаад дууслаашд.
Чикаго хавьцаа бензин үнэ $4.05 - $4.59 хооронд байна. Чикагогийн хаа хаана бензин ямар үнэтэй байгааг харахыг хүсвэл http://www.chicagogasprices.com/ сайт руу ороорой.
Tuesday, June 10, 2008
New IPhone on July 11th, 2008
Аpple компаны босс Стив Жоб саяхан IPhone-ийн 2 дахь хувилбарыг ирэх 7 сарын 11-нд худалдаанд гаргахаа зарлалаа (яг наадмаар). Өмнөх IPhone-оос хэд хэдэн давуу талтай энэ төхөөрөмжийн тухай хэдэн зүйлийг бичихгүй бол болохгүйнээ. Яагаад төхөөрөмж гэж нэрлэсэн гэхээр энэ бол зөвхөн гар утас биш юмаа. Та IPhone дээр youtube-ээс кино бусад видео бичлэг үзэх, 8 гб, 16гб санах ойдоо хүссэн дуунуудаа суулгаад сонсох (дууны гаралт маш сайн), pdf форматтай ebook унших, за тэгээд мэссэнжерээр чатлах, email-ээ унших, вэб хуудсыг яг л комьпютер дээр хардаг форматаар үзэх боломжтой. Бусад гар утасан дээр эдгээрийн заримыг хийж болно л доо. Гэхдээ л "IPhone is just cool!". Toughscreen-тэй учраас ямар ч товчлуурууд дээр ажиллахгүйгээр, хурууны хөдөлгөөний аясаар таны коммандуудыг биелүүлэх чадвартай.
Өмнөх IPhone $399, $499-ээр зарагдаж байсан бол одоогийн 7 сард гарах шинэ хувилбар нь ердөө л $199 үнэтэй зарагдах юм байна.
Шинэ IPhone-д дараах боломжууд шинээр нэмэгдэж байна:
1. GPS (satellite navigation),
2. Интернэт хурд нь өмнөхөөс 3.6 дахин илүү (new 3G network)
3. Бусад хөгжүүлэгчдийн програмыг суулгах боломжтой. (new Apple store for application). Янз бүрийн тоглоом, ойр зуурын хэрэгцээний программууд суулгаж болно.
Өмнө нь зөвхөн Аpple-аас гаргасан програмуудыг хэрэглэдэг байсан бол 7 сард хувиараа хөгжүүлэгчдийн хийсэн программыг зарах Apple Store нээлтээ хийх юм байна. Гарын алганд багтах энэхүү авсаархан мини компьютертоо та энэ дэлгүүрт байгаа хүссэн програмыг суулгах бололцоотой болно гэсэн үг.
Та энэ төхөөрөмжийг худалдан авахын тулд AT&Т-д (cingular) 2 жилийн гэрээ хийж үйлчилгээний эрхээ нээлгэнэ.
5 reasons to love IPhone.
Saturday, June 7, 2008
Gary, Indiana

Чикагогоос өмнө зүгт 20-иодхон мile газар Индианагийн Гэйри (Gary) хэмээх нэгэн хот бий. Чикагод амьдрагсад бол андахгүй дээ. Энэ хот цагтаа цалгиж явсан хот гэж байгаа. АНУ-ын хамгийн том гангийн үйлдвэр энд баригдаж, Зууны хот (Century City), Гангийн хот (Steel City) гэх мэтчлэн нэрлэгдэж, хожим 1905 онд гангийн үйлдвэрийн захирал Elbert H. Gary-ийн нэрээр албан ёсоор Gary хот хэмээн нэрлэх болсон. Бүхний танил Оprah Winfrey, Michael Jackson нар энд төрсөн гэж байгаа. Харин 60 оны дундуур америк даяар төмрийн үйлдвэрүүд дампуурч, олон мянган ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд Гэйри хотод демографийн асар том өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм билээ. Ажлаас халагдсан дундаж болон түүнээс дээш хөрөнгөтэй иргэд нь нутаг сэлгэн өөр тийш нүүж, олон тооны харууд л буурь сахин үлдсэн гэдэг. 1967 оны 11 сард харууд ихтэй газар хар хүн сонгуульд өрсөлдвөл х
ар хүн л ялдаг жамаар Richard G. Hatcher анхны хар арьстан хотын дарга (мayor) болон сонгогдож. Энэ цагаас эхлэн муждаа хоёр дахь том хотод тооцогддог энэ хот дампуурлын замаар тууштай замнасан гэхэд болно.116,000 хүн амтай энэ хотын 84% нь хар арьстан, 11.9% нь цагаан арьстан, 4.9% нь хиспаник, үлдсэн нь ази, тэгээд нутгийн уугуул индианчууд. Энэ хотын дундуур машинтай яваад өнгөрөхөд л нэг тийм таагүй сэтгэгдэл төрдиймдаа. Эвдэрч нурсан балгас, эвгүй харц чулуудах харууд, ойрд засвар хийгдээгүй зам харгуй энэ хотын нүүр царай. Гэмт хэргийн тоогоороо индианадаа бүү хэл, улс даяар толгой цохино. Жилдээ 60-80 орчим хүн зөвхөн бууны суманд өртөж нас бардаг энэ хот 1998, 1999 оны Америкийн ха
мгийн аюултай хотоор (the most dangerous city) шалгарч байсан гэж байгаа.Би нэг америк найзаасаа Обамад саналаа өгөхгүй шалтгааныг нь асуухад "Just look at Gary" гэдэг юм байна. Цааш нь тэрээр хэлэхдээ "эрчүүд нь хар тамхинд толгойгоо мэдүүлж, эмэгтэйчүүд нь хэнийх нь мэдэхгүй олон хүүхэд цувуулан нийгмийн халамжинд л хамрагдаж чадвал их юм гэж боддог хүмүүс. Улсаас тэдэнд хоолны талон, хөнгөлөлттэй хямд сууц олгоно. За, тэгээд ажил хийх тун дургүй хүмүүс дээ" хэмээн толгой сэгсрэн өгүүлж билээ.
Энэ нийтлэлийг уншаад харуудыг муулах гэлээ гэж битгий бодоорой. This is the fact. Үнэн байдлыг л би бичлээ. Уг нь хар, цагаан, шар гэлтгүй бүгд л адилхан хүн, аль ч үндэстэнд сайн муу хүмүүсийн аль аль нь л байдаг. Тэхдээ л харуудаас нэг тийм нийтлэг шинж харагддаг л юм даа.
Нутаг нэгтнүүддээ сануулж хэлэхэд Гэйри хавиар нээх их явах гээд байсны хэрэггүй ээ. Харууд олонтоо газар аль болох болгоомжтой байх хэрэгтэй. Гай газар доороос гэж яаж мэдэхэв, хүн амьтанд баригдаад юм хумаа дээрэмдүүлвэл байгаа юмаа үг дуугүй өгөөд л салсан нь дээр. Эд нар хүний амийг юман чинээ саналгүй шууд л буудна. Манай нэг хуурай дүү байдийн. Тэр Монголоос ирээд удаагүй байхдаа Гэйрид пицца зөөх ажилд орсийм л даа. Би хэлээд л байдаг байсан, хийсний хэрэггүй ээ, тэр чинь аюултай газар шүү гээ л. Тэгсэн нэг өдөр хамаг юмаа дээрэмдүүлчихээд, их л баргар царайтай орж ирдиймдаа. Түүнд гар буу биш, харин бүүр урт том буу тулгасан байгаа юм. Манай монголд ямар тэгж буу тулгадаг хэрэг гараад байдаг ч биш. Эвгүй л байсан байж таараа.
За тэгэхээр, харууд ихтэй газраар их явдаг бол дараах зөвлөгөөнүүдийг дотроо бодож яваарай.
1. Гэрлэн дохион дээр зогсож байхдаа машиныхаа цонхийг нээх гэсний хэрэггүй. Мөн хажуудаа зогсож байгаа машины жолоочтой харц тулгарахгүй байхыг хичээ.
2. Бензин клонк дээр бензинээ хийж байхдаа машиндаа ороод дүүрэхийг хүлээсэн нь дээр.
3. Орой үдшийн цагаар гадагш гарах гэсний хэрэггүй л болов уу. Тэд чинь шөнийн амьдралтай улсууд. Хөшгөө хаалттай байлгасан нь дээр. Болж өгвөл цонхны ойр суухгүй байвал зүгээр. Сүүлийн үед гэртээ байж байгаад тэнэсэн сумны золиос болсон хүүхэд, томчуул цөөнгүй бий.
4. Банкны АТМ-ээр үйлчлүүлэхдээ хавь ойрыг сайн нягталж харж бай. Машинаа болж өгвөл тулгаж зогсоо, хаалганыхаа цоожыг бүү тайл.
5. Харууд олонтой олон нийтийн газар суух, хүлээх хэрэг гарвал үнэртэй ус ч юмуу, гаа ч юм уу авч яваарай. Хамар доороо түрхчихэж бай. Тэд нараас яг тийм гэхийн тэмдэггүй эвгүй үнэр ханхалдаг.
6. Тэднийг 'негро' гэж хэзээ ч битгий дууд. Америкт анх орж ирсэн тэдний өвөг дээдсүүдийг тийнхүү нэрлэдэг байсийн билээ. Тухай үед тэд нар чинь мэдээж боолууд л байсаншд. Негро гэж дуудвал, 'хөөе боол оо' гэсэнтэй утга нэгэн болдиймуу яадийн, энэ үгэнд тэд нар тун ч дургүй дээ. Харин хоорондоо бие биедээ хэрэглээд байдаг нь сонин.
Манай монголчууд нэг үеийг бодвол Америкт хаа саагүй л амьдрах болж. Байр сууц түрээслэхдээ харууд цөөтэй газар сонговол зүгээр. Цөөтэй гэж хэлсний учир нь харгүй газар цөөхөн болсных, ялангуяа Чикаго хавиар. Аюулгүй байдлаас гадна, хөгжмөө орилуулж, чанга чанга хашгиралдаж тав тух алдагдуулах нь хэцүү. За тэгээд байр, хауз худалдаж авахдаа үүнийг сайн бодолцож үзээрэй. Яагаад гэвэл хар олширч байгаа газрын байрны үнэ үргэлж унадаг. Хөлс хүчээ шавхаж авсан 300,000$-ын байр чинь хэдэн жилийн дараа 100,000$ хүрэхтэй үгүйтэй болчихсон байвал ямар сайн байхав.
Thursday, June 5, 2008
Wednesday, June 4, 2008
Барак Обама
Өчигдөр буюу 2008 оны 6 сарын 3-нд АНУ-ын түүхэнд маш том үйл явдал боллоо. АНУ-ын нийт хүн амын ердөө л 12%-ийг эзэлдэг, цөөнхид тооцогдогч харуудын дундаас ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Барак Обама гарч ирлээ. 47 настай энэ залуу Иллиноис мужаас сонгогдсон сенатын гишүүн бөгөөд сонгуулийн сунгаанд эхнээсээ маш амжилттай оролцсоор өчигдөр ялалтаа тунхаглалаа. Түүнийг ийм амжилтанд хүрэхэд юу нөлөөлөв өө? Түүх сөхье. Хүний эрхийн төлөө тэмцлийн удирдагч харь арьстан Мартин Лютер Кинг 1968 оны 4 сарын 4-ний өдөр бусдад хорлогдон буудуулж нас барлаа. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг байгаагүй, цэвэр арьс өнгөөр гадуурхагчийн хийсэн аллага байсан. Түүний аминд хүрсэн тэрхүү бууны сум шанаан хэсэгт тусч, хүзүүгээр нь нэвт гарсан нь амийг нь аврах боломжгүй үхлийн шарх болсон гэдэг. Энэ хэрэг гарахаас 7 жилийн өмнө буюу 1961 оны 8 сарын 4-нд Африкийн Кени улсаас суралцахаар ирсэн нэгэн хар залуу болон цагаан арьстан эмэгтэйн дундаас хүү мэндэлсэн нь Барак Обама байсан юм.
60-аад он гэдэг бол хар арьстантай гэрлэх нь бүү хэл, хамт нэг шөнийг өнгөрөөсөн бол 500$-оор торгодог, хар цагаанууд тусдаа 00-д бие засдаг, харуудын автобусанд суух суудлыг нь хүртэл зааж өгдөг сонин хууль (Law of Jim Crow) америкийн өмнөд мужуудад мөрдөгдөж байсан үе. 

Обамаг 2 настай байхад нь аав нь Кени рүүгээ нутаг буцсан бөгөөд ээж нь түүнийг дангаараа өсгөж хүн болгосон гэдэг. Сайн эхийн хайр халамжинд маш зөв хүн болж төлөвшсөн тэрбээр Колумби, Харвардад боловсрол эзэмшиж, Чикагогийн их сургуульд хуулийн факултетэд багш, олон нийтийн зохион байгуулагч зэрэг ажлуудыг хийж, сүүлд 2004 оны Сенатад сонгогджээ.
Обама АНУ-ын ерөнхийлөгч болоход одоо ганцхан л даваа үлдлээ. Энэ бол ирэх намар 11 сард болох ерөнхийлөгчийн сонгууль бөгөөд Бүгд найрамдах намаас гарсан Жон Мкэйнтэй өрсөлдөх юм. Жон Мкэйн насны хувьд нилээд өндөр, эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй. Вьетнамын дайны үеэр олзлогдон 5 жил шоронд тамлуулж, хат суун халуун чулуу долоосон нэгэн гэж үздэг. Энэ хоёрын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сонирхвол хэд хэдэн эрс ялгаатай зүйлс бий.
Обама:
Иракаас цэргээ татна
Иран, Хойд Солонгостой болзол тавилгүй хэлэлцээрийн ширээнд сууна.
Мкэйн:
Иракийн дайныг 100 жил ч хамаагүй үргэлжлүүлнэ.
Бушийн Иран, Хойд Солонгост явуулж байсан бодлогыг үргэлжлүүлнэ.
Барак Обамаг нэртэй улс төрчдөөс хуучин ерөнхийлөгч Жими Картер, сенатын гишүүн Эдвард Кеннеди, болон нилээд хэдэн мужийн амбан захирагчид дэмжиж байна. Сая ялагдсан хатагтай Клинтон хэрэв түүний дэд ерөнхийлөгч болохоор нэг баг болон Мкэйнтэй өрсөлдвөл өмнө нь Клинтонд саналаа өгч байсан настайчуул болон хөх захт цагаан арьстнууд Обамад саналаа өгнө гэсэн үг. Мөн түүнчлэн Иракийн дайнаас залхаж, эдийн засгийн хямралд бухимдсан иргэд Обамад саналаа өгч байгаа нь саяны сунгаанаас илт харагдсан. Шинийг эрэлхийлсэн залуучууд, ялангуяа 25-аас доош насныхан Обамад саналаа өгч байсан. Мөн харууд түүнд саналаа өгөх нь ойлгомжтой. Тэгэхээр Обамагийн хувьд ямар нэгэн алдаа гаргахгүй л бол ирэх намрын сонгуульд ялах магадлал тун өндөр байгаа юм. Юу болохнов, харж л байя.
Tuesday, June 3, 2008
Флоридад
АНУ-д байх хугацаандаа нилээд олон газраар явж үзэх төлөвлөгөө гаргасан гэж байгаа. Түүнийхээ дагуу сая Флоридад хэд хоног аялаад ирлээ. Биднийг очих үеэр бараг 95F-ийн халуунтай, их бүгчим байсан. Чикагод эргэж ирсэн чинь Монголдоо ирсэн мэт цээж дүүрэн амьсгаллаа. За тэгж худлаа яриад ч яахав, Чикаго юу гэж Монголыг минь гүйцэхэв дээ, тээ. Тэхдээ л Чикаго дээгүүр буултын өмнөх эргэлтийг хийж байхад цаанаа л нэг дотно санагдсан шүү. Зиа тэгээд яриандаа эргэж оръё. Орландод буугаад машин түрээслэвээ. Herts дээр очсон, ямар машин авах вэ гэжийн. Тэхээр нь би бензин бага иддэгийг нь гэлээ. Хэд хэдэн машины зураг үзүүлж байнаа. Тэгсэн Тоёото королла нүдэнд тусч байна. Энийг л гэлээ. Зиа тэгээд короллагаа унаад л Орландагийн хурдны замаар жирийлгэж өглөө дөө. Radisson hotel Disney World-ийн хажуухан талд байдаг юм билээ. Ер нь иймэрхүү аяллаар ийш тийшээ явахаар болвол online-аас travel package худалдаж авбал зүгээр санагдсан шүү. Бид хэдийн хувьд ирэх очих онгоцны билет, машины түрээс, буудлын хөлс нийлээд 1 хүний 330 орчим доллар болсон. Бүх үзвэр, паркуудыг дуусгана гэвэл 3 өдөр бол яагаад ч хүрэхгүй юм билээ. Доод тал нь 1 долоо хоног орохоор байсан. 1 паркад нь ороход л ойролцоогоор хүн тус бүр 75-95$, олон паркын билет нэг дор авбал хямдарна. Орландогийн downtown нэг их том биш, шинээр олон барилга баригдаж байгаа юм байн лээ. Испаниар ярьдаг хүмүүс маш олон. Куба, мексикээс их хүн цагаачилдаг гэж сонсож байсан. Walt Disney Resort нь Орландогоос урагшаа 20 мile газар байрлана.
Зиа тэгээд тэнд үзэж харсан зүйлсээ тоймлон өгүүлье:
Эхний өдөр:
Daytone beach дээр очиж далайн эрэг дээр амарсан. Дажгүй beach байсан. "The best beaches in Florida" гэж нэтээс хайж байгаад энэ рүү явахаар шийдсэн. Орландогоос зүүн хойшоо 90 гаран mile, талдаа 1 цаг 30 минут орсон байх. Далайн усанд нилээд орж байгаад, орох ч гэж дээ, бид нар ямар далайн усанд сэлж чадах юм биш. Бүсэлхий хүртэл гүн ус туулаад л эргэж байгаа юм чинь. Давалгаа нь их сүртэй, их дуу чимээтэй. Ус нь аймаар шорвог. Тэнд биенд шарж байгаа хүмүүсийн биений борлосныг хараад гайхаж л байлаа. Бид хэд наранд биеэ шарж оройхон тийш буцаад Орландо руу явсан даа. Нарны тос сайн түрхэхгүй бол арьс түлэгдэх юм байна лээ шүү.
2 дахь өдөр:
Еpcot гэж нэрлэгдэх энэхүү Small World парк янз бүрийн үндэстний байшин барилга, хоолны газар, тоглоомны цогцолборуудтай. Хятад, Япон, Мексик, Англи, Франц, Норвеги, Канада, гэх мэт улсуудадын өвөрмөц барилгуудыг дуурайлган бүтээсэн нь яг л дэлхийг багасан мэт санагдсан. Эхнээс нь дуустал нь үзэхэд 1 бүтэн өдөр ордог юм билээ. Энэ паркийн тухай мэдээллийг энд орж аваарай.
3 дахь өдөр:
Энэ өдөр бид Universal Studio-д очиж үзлээ. Бас л Аpcot шиг тойрог замаар ороод л захаас нь эхлүүлээд л орж гараад л дуустал нь явсан. Нилээд хэдэн тоглоомон дээр суусан. Сүүлийн үеийн гэрлийн технологи ашигласан тоглоомууд, 4D ашигласан кино, за тэгээд хурдтай rollercoaster-ууд нь нилээд зугаатай санагдсан.
Зиа тэгээд тэнд үзэж харсан зүйлсээ тоймлон өгүүлье:
Daytone beach дээр очиж далайн эрэг дээр амарсан. Дажгүй beach байсан. "The best beaches in Florida" гэж нэтээс хайж байгаад энэ рүү явахаар шийдсэн. Орландогоос зүүн хойшоо 90 гаран mile, талдаа 1 цаг 30 минут орсон байх. Далайн усанд нилээд орж байгаад, орох ч гэж дээ, бид нар ямар далайн усанд сэлж чадах юм биш. Бүсэлхий хүртэл гүн ус туулаад л эргэж байгаа юм чинь. Давалгаа нь их сүртэй, их дуу чимээтэй. Ус нь аймаар шорвог. Тэнд биенд шарж байгаа хүмүүсийн биений борлосныг хараад гайхаж л байлаа. Бид хэд наранд биеэ шарж оройхон тийш буцаад Орландо руу явсан даа. Нарны тос сайн түрхэхгүй бол арьс түлэгдэх юм байна лээ шүү.
Еpcot гэж нэрлэгдэх энэхүү Small World парк янз бүрийн үндэстний байшин барилга, хоолны газар, тоглоомны цогцолборуудтай. Хятад, Япон, Мексик, Англи, Франц, Норвеги, Канада, гэх мэт улсуудадын өвөрмөц барилгуудыг дуурайлган бүтээсэн нь яг л дэлхийг багасан мэт санагдсан. Эхнээс нь дуустал нь үзэхэд 1 бүтэн өдөр ордог юм билээ. Энэ паркийн тухай мэдээллийг энд орж аваарай.
3 дахь өдөр:
Энэ өдөр бид Universal Studio-д очиж үзлээ. Бас л Аpcot шиг тойрог замаар ороод л захаас нь эхлүүлээд л орж гараад л дуустал нь явсан. Нилээд хэдэн тоглоомон дээр суусан. Сүүлийн үеийн гэрлийн технологи ашигласан тоглоомууд, 4D ашигласан кино, за тэгээд хурдтай rollercoaster-ууд нь нилээд зугаатай санагдсан.
Subscribe to:
Posts (Atom)