Саяхан СNN үзэж суутал зээлийн түүхийн (credit history) талаар ярьж байнаа. Ингээд сонсож мэдсэн зүйлээсээ хуваалцая гэж бодлоо. FICO (Fair Isaac and Company) гэж нэрлэгдэх оноо зээлийн түүхэн дээр харагдах бөгөөд хэд хэдэн хүчин зүйлээс болж дээшлэх, доошлох үзэгдэл гардаг юм байна. Авсан зээлээ цагт хугацаанд нь төлж байсан эсэх, сар бүрийн биллүүдээ хэрхэн төлж байсан, мөн хир урт хугацаанд зээлийн түүхтэй зэргээс болж эл оноо өөрчлөгдөнө. Хэрэв та эмнэлэгт үзүүлээд биллээ төлөөгүй, эсвэл зөвшөөрөгдсөн зээлийнхээ 1/3 хувиас дээш хэрэглэсэн, зээлийн төлбөрөө оройтуулж төлсөн бол таны оноонд маш муу нөлөөтэй.Хэрэв таны оноо 700-аас дээш байвал ОК бөгөөд хаа ч ямар ч зээл хүссэн зөвшөөрөгдөх магадлал өндөр. Энэ оноо таны амьдралд янз бүрээр нөлөөлнө. Зээл авах, байр түрээслэх, ажилд орох, тэр ч бүү хэл гэр бүлтэй болоход ч нөлөөлдөг гэвэл та итгэх үү? Орчин цагт хүмүүс хайр сэтгэл, хийдэг ажил, цуглуулсан эд хөрөнгөнөөс гадна гэрлэх хүнийхээ FICO оноог хүртэл хардаг болсон гэнэ шүү.
Авсан зээлээ төлж чадалгүй насаараа өртэй, цаашилбар санхүүгийн дампуурал зарлах нь хүмүүсийн сэтгэл зүй, хоорондын харилцаанд айхтар сөрөг нөлөө үзүүлдэг. Манайхны хувьд мөнгө төгрөгнөөс үүдэлтэй гэр бүлийн маргаан бага гэлтгүй гардаг шүү дээ. Хэрэв та хэн нэгэнтэй гэрлэхээр шийдсэн бол энэ оноог нь асуучихад илүүдэхгүй гэнэ шүү. Хэзээ асуух вэ? Эхний date дээрээ асуух нь онцгүй, мэдээж эртэднэ. Бал сар дээрээ асуувал дэндүү оройтно. Тэхээр мэдээж энэ хоёр үйл явдлын голд л, нэг тохиромжтой цагт асууж таарахна. Энэхүү оноо нь тухайн хүнийг санхүүгийн тал дээрээ хир хариуцлагатай ханддаг болохыг харуулдаг учраас өндөр оноотой байх тусам гэр бүлд чинь сайнаар нөлөөлөх болно.
Зээлийн түүх мэдээлэх үйлчилгээ үзүүлдэг 3 компаниас хэрэглэгчдэд жилд 1 удаа FICO оноогоо үнэгүй шалгах боломж олгодог. Энэ тухай мэдээллийг https://www.annualcreditreport.com/cra/index.jsp сайтаас орж авна уу.
"AnnualCreditReport.com is a centralized service for consumers to request free annual credit reports. It was created by the three nationwide consumer credit reporting companies - Equifax, Experian and TransUnion."
No comments:
Post a Comment